Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Михайл Коолхаас

Монсудар хэвлэлийн газар дэлхийн сонгодог болон орчин үеийн утга зохиолын төлөөллөөс сорчлон орчуулж “Утга зохиол” цуврал болгон хэвлэн гаргаж байна. Жилд есөн өөр зохиолчийн бүтээлийг хэвлүүлж байгаа гэнэ. 2016 оны цуварлуудад дараахь зохиолчдын бүтээлүүд хэвлэгджээ.

1. Хайнрих фон Клайстын “Михайл Коолхаас” (Герман, 1810)

2. Вольтерын “Кандид буюу өөдрөг үзэл”. (Франц, 1759)

3 . Лев Толстойн “Крейцерийн сонголт”. (Орос, 1890)

4. Мо Яньгын “Эргэлт” (Хятад, 2010)

5. Виржиниа Вүүлф “Өөрийн гэсэн өрөө” (Англи, 1929)

6.Сабахаттин Али “Арьсан хүрэмтэй Мадонна” (Турк, 1943)

7. Роберто Боланью “Люмпений тууж” (Чили, 2003)

8. Эрнест Хемингуэй “Өвгөн, тэнгис хоёр” (Америк, 1952)

9. Нацүмэ Соосэки “Боччан” (Япон, 1906) Эдгээр нь ямаршуухан зохиол юм бэ гэдгийг сонирхуулъя.

Михайл Коолхаас.Тэр бол тухайн үеийнхээ дундаж бараг түүнээс дээш давхаргын иргэн. Нээрэн дашрамд хэлэхэд энэ номууд бүгд А4 цаасны тал шиг хэмжээтэй бидний боршур гэж яриад байдаг 200 гаад хуудастай уншихад авсаархан дээрээс нь маш сонирхолтой номууд юм. Коолхаас адуу худалдаалж амьдардаг бөгөөд олон хотоор явж арилжаа наймаа хийнэ. Тэгэхдээ хотуудын хил гаалиар орох, цайз хотуудад хонох зэргээр аялдаг. Энэ үед замын нэг цайзны эзэн барон нь орж гарахад татвар авна гэж нэхэмжилнэ. Эзэн барон нь шинэ томилогдсон хүн байдаг. Харин дээд тушаалын вангаас татвар авсан учир хотууд давхар татвар авахыг хориглосон тушаал энэ үед байжээ. Нөгөө цайзны эзэн болон зарц барлагууд түүнийг үл ойшоож заавал татвар авч байж явуулахаар зүтгэдэг. Коолхаас нэгт өгөх мөнгө муутай, хоёрт татвар авах ёсгүй байтал заавал татвар Михайл Коолхаас авах гэх энэ үйлдэлд хэдийгээр дургүй байвч цаашаа явж адуугаа зарахын тулд нэг морио барьцаанд тавиад хотыг нэвтэрдэг. Арилжаа наймаагаа хийж дуусаад нөгөө вангийн тушаал заавар гомдол санал гэсээр байгаад нэлээд удаж байгаад гэртээ ирэхэд барьцааны морьтой хамт үлдээсэн зарц нь ирсэн байдаг. Түүнийг Коолхаасын эхнэр түүнд хэлнэ. Ирэхдээ зодуулж нүдүүлсэн байдалтай байсан бөгөөд бие нь ихэд ядруу байгаа гэв. Зарцаа дуудаж уулзахад барьцаанд үлдээсэн морийг нөгөө цайзныхан эцтэл эдэлж үүнийг эсэргүүцсэн зарцыг зодож нүдээд буцаасан нь илэрнэ. Уурсаж хорссон зарц шөнө дөлөөр тэр цайзыг галдан шатаахаар санаархсан боловч хүүхэд уйлж байхыг сонсоод зориг нь хүрээгүй ирсэн гэв. Ингээд Коолхаасын зарга эхэлнэ. Тэр цайзын эздээс морио авна, гэхдээ заавал өгсөнтэйгөө адил таргалуулж байж авна гэсэн зарга үүсгэн хэр чинээгээрээ хөөцөлдөнө. Гэвч цайзын эзэд вантай танил шүүхийн түшмэдийн холын хамаатан гэх зэргээр яаж ч хөөцөлдөөд доромжлолоос өөр зүйл олж долоохгүй. Эхнэр нь бас нөхрөө өрөвдөхдөө өөрөө хөөцөлдөж үзэхээр тэр цайзад очоод мөн доромжлуулан бүүр амь насаа алдахад хүрдэг. Энэ бүхний эцэст Коолхаас хамаг хөрөнгөө зарж мөнгө болгоод,хүүхдүүдээ хамаатныдаа явуулчихаад нөгөө цайзын эздийн эсрэг зэвсэгт тэмцэл өрнүүлнэ. Тэгэхдээ цайзын эзэдээр уучлал гуйлгах, нөгөө барьцааны морийг яг хуучин шиг нь тарган цатгалан буцааж өгүүлэх гэх мэтчилэнгийн шаардлага тавьдаг. Бослого тэмцэл ихэд амжилттай болж улс даяар айдас сандрал бий болно. Яагаад энэ нөхөр ингэж дайн дажиндаа тулав гэж эрх баригчид нь ярилцахад нөгөө хэрэг даруй цав хийтэл илэрдэг. Коолхаас өөрийн шаардлагыг үнэн зөв гэх бөгөөд шударга ёсыг тогтоохын тулд тэмцэж байна хэмээн үзнэ. Харин тухайн цаг үеийн нэр алдартай тэргүүн санваартан түүнийг ихэд муушаан ад чөтгөртэй зүйрлэн хэлснийг Коолхаас уншаад сэтгэлээр унаж өөрөө очиж уулзахаар шийднэ. Санваартан түүний хэлснийг сонсоод ганц адгуусны төлөө бурханд тэрсэлж энэ олон хөрөнгө сүйтгэж хүний амь насыг бүрэлгэх нь буруу гэх бөгөөд өөрийгөө вангийн шүүхэд тушаах хэрэгтэй хэмээн хэлнэ. Коолхаас хэрэв шүүх үнэн зөвийг олбол шүүгдэхэд бэлэн гэхэд санваартан энэ бүхнийг би хариуцах болно гэж баталдаг. Нөгөө морийг луйвардах гэсэн цайзын эзэн энэ үед хэзээ Коолхаас орж ирээд хоолой хэрчих бол гэхээс үнхэлцэгээ хагартал айж амьд үхдэл болчихсон байна. Ингээд Колхаас цэрэг зэвсэгээ хураалгаж вангийн шүүхэд өөрийгөө тушаадаг. Шүүхэд нөлөөлөх гэсэн оролдлого урвалт хахууль гэх зэргээр цайзын эзэн Коолхаасыг буруутгах гэж есөн шидээр оролдох оролдлогууд энэ үеэр гарна. Гэвч шүүх хурал болдгоороо болж цайзын эзний буруу батлагдаж морийг нь таргалуулж яг хуучин хэвээр нь тушаах болно. Коолхаас хүний эд хөрөнгө амь нас бүрэлгэсэн хэрэгтэй цаазын ял авдаг. Шүүхийг шударга ёсыг сахиулахын төлөө тэмцсэн байж өөрөө шүүхээс бултах учиргүй шүүхээс юу гэж шийднэ түүнийг биелүүлэх нь миний амьдралын утга учир гэж үзсэн учраас цаазын яланд толгойгоо тавьж өгдөг. Түүний энэ шударга зан үр хүүхэд нутаг оронд нь ээлээ өгч маш нэр хүндтэй сайн баян язгууртнууд одоо хүртэл бий гэж энэ зохиолд өгүүлдэг. Гол санаа нь шударга ёсны төлөө тэмцвэл хамгийн гол нь өөрөө шударга бай гэсэн байдаг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *