Categories
мэдээ улс-төр

“32”-ын бүлгийнхэн Ерөнхийлөгчийн хоригийг дэмжжээ

УИХ дахь МАН-ын бүлэг Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүй байхаар өмнө нь санал нэгдээд байсан боловч дахин санал зөрөлдөж, 33/32-ын бүлгээрээ асуудлыг дахин хэлэлцэхэд хүрсэн. Харин өнөөдөр бүлэг дахин хуралдаж, байр сууриа нэгтгэжээ. Бүлгээс Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүй гэж тогтсон хэмээн хэвлэлийн албанаас нь мэдээлж байгаа ч одоогийн байдлаар уг асуудалд 100 хувь санал нэгдсэн эсэх нь эргэлзээтэй байна. МАН-ын 32 гишүүн Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзжээ. Одоо Төрийн ордонд Төсвийн байнгын хороо хуралдах товтой ч ирц хүрэхгүй байгаагаас цаг гаран хойшлоод байна. Төсвийн байнгын хорооны хуралд есөн гишүүн ирээд байгаа бөгөөд нэг л гишүүн ирэхэд хуралдааныг эхлэх боломжтой байгаа юм. Гэвч МАН-ынхны нууц уулзалтууд үргэлжилсээр байгаа бөгөөд Ц.Нямдорж сайд Ж.Мөнхбат гишүүний, Ч.Хүрэлбаатар гишүүн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өрөөнд ороод байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *