Categories
гадаад мэдээ

Парис сейн Жермейн, Манчестер Юнайтед, Байерн Мьюнхен багууд шилдэг 16-д шалгарлаа

Европын хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулдаг Аваргуудын лигийн хэсгийн шатны дөрөвдүгээр тойргийн эхний тоглолтууд өнгөрсөн шөнө явагдлаа.

Энэ тойрогт Английн Манчестер Юнайтед Бенфикатай тоглож 2:0-ээр хожил байгуулснаар дөрвөн тойргоос 12 оноо цуглуулж шигшээ 16-үлдэх болзлоо хангасан байна. Хэсгийн нөгөө тоглолтод Оросын ЦСКА Швейцарийн Базелийг 2:1-ээр илүүрхэж зургаа дахь оноогоо халаасласан юм.

“B” хэсэгт Францын Парис сейн Жермейн Андерлехтыг 5:0-ээр бут ниргэж 16-д шалгарах эрхээ авчээ. Нөгөө талд Байерн Мьюнхен Селтикийг 2:1-ээр хожиж хэсгээс гарах боломжтой болжээ.

“С” хэсэгт тааварлаагүй тоглолтууд явагдсан. Английн Челси Ромад 3:0-ээр хожигсон бол Испаний Атлетико Мадрид аваргуудын лигид анх удаа тоосоо өргөж буй Азербайжаны Карабаг барсангүй 1:1-ээр тэнцсэн байна.

“D” хэсэгт Барселона Грекийн Олимпиакостой 0:0-ээр эвийн гэрээ байгуулсан бол Ювентус Спортингтой 1:1-ээр тэнцэж оноо хуваасан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *