Categories
мэдээ нийгэм

Авто засварын газруудад хөрсний шинжилгээ хийжээ

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын хэлтэс, Монголын байгаль орчин, аюулгүй байдлын төв төрийн бус байгууллагын мэргэжилтэн Д.Алтангэрэлтэй хамтарч нийслэлийн зургаан дүүрэгт авто засвар хийж буй газруудад шинжилгээ хийжээ. Авто засварын газруудын хөрс, орчин асар ихээр бохирдож, нар салхинд уушиж дэгдэн агаарыг ч багагүй хэмжээгээр бохирдуулдаг юм. Тиймээс автомашинуудад засвар хийж, үйлчилгээ үзүүлдэг 17 иргэн, аж ахуйн нэгжээс хөрсний шинжилгээ авсан байна. Шинжилгээний дүн хараахан гараагүй байна.

Түүнчлэн нийслэлийн суурьшлын бүсийн хөрснөөс хүний эрүүл мэндэд үзүүлэх цацрагийн сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, тэдгээр нь цацрагийн аюулгүйн норм, холбогдох бусад стандартын шаардлагыг хангаж буй эсэхэд хяналт тавих зорилгоор Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрийн тогтоосон 10 цэгээс хөрсний дээж авчээ. Шинжилгээг Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн Цацрагийн хяналтын лабораторид хийж юм. Хөрсний дээжид байгалийн цацраг идэвхт изотопын хувийн идэвх тодорхойлох юм байна. Хяналт шинжилгээ хойшид ч үргэлжлэх ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *