Эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооноос өнгөрсөн есдүгээр сарын 15-ны өдөр эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалинг 50-иас доошгүй хувиар нэмүүлэхийг хүсч буйгаа илэрхийлсэн билээ. Тодруулбал, эмч нарын цалинг 50-иас доошгүй хувиар нэмэгдүүлэхэд шаардагдах төсвийг 2018 оны төсөвт тусгаж шийдвэрлэх тухай шаардлагыг УИХ, Засгийн газар, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Сангийн яам, Эрүүл мэндийн яаманд эрүүл мэндийн салбарын 20 мянга гаруй ажилтны гарын үсгийн хамт хүргүүлж байгаагаа тухайн үед мэдэгдсэн юм.
Тэгвэл тэд маргааш Ялалтын талбайд жагсаал хийхээр болсноо мэдэгдлээ.
Дашрамд дурдахад, Монгол улсын 3 сая хүнд 11357 сувилагч, 9563 эмч үйлчилгээ үзүүлж байгаа бөгөөд их эмч 558000-634000, сувилагч 405000-471000 төгрөгийн цалин авдаг аж.