Categories
мэдээ нийгэм

​Амьтад хүнээс аврал эрсээр байна

Дэлхийд нэн ховор амьтны нэг болох цоохор ирвэс машинд дайруулсан харамсалтай хэрэг урьд шөнө гарчээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Ховд аймгийн Цэцэг сумын Уушгийн улааны үзүүр гэдэг газар уржигдар шөнийн 12 цагийн үед нүүрс тээвэрлэсэн ачааны автомашинд ирвэс дайруулжээ. Жолооч тэр даруй холбогдох газарт мэдээлсэн бөгөөд цагдаа, байгаль хамгаалагч нар хэргийн газарт очиж зургийг нь авч баримтжуулан шаардлагатай арга хэмжээ авсан гэнэ. Ирвэс зам гарах гэж харайгаад дайруулсан бололтой гэж нутгийн иргэд ярьж байгаа юм. Монголд битгий хэл дэлхийд нэн ховордсон энэхүү цаст уулын хаан цоохор ирвэс яагаад суурин газар руу орж, автомашинд дайруулсан нь нэг л учиртай.

1980-аад оны үед нийслэлийн одоогийн Хан-Уул дүүрэг, 120 мянгат, Хүүхдийн парк, Зайсан орчмын бүр орон сууцны хороолол дунд буга, согоо хэд хэдээрээ ороод ирчихсэн хүнээс үргэхгүй хээв нэг алхалж явдаг байсан нь одоо дурсамж төдий болж мартагджээ. Үүнийг уншигч та дээрх зурагнаас харж байна. Тухайн үед Улаанбаатар хот маань амгалан тайван, хүний хөл хөдөлгөөн бага байсан учир зэрлэг амьтан ч айж, ичих зүйлгүй, хатуухан өвөл хот суурин газар бараадан, хүмүүсийн дунд өвөлжөөд Богд хайрхан луугаа буцдаг байж дээ. Түүнээс биш хохмой толгойтой, хоёр хөлтэй хүн гэх амьтныг сонирхох гэж орж ирдэггүй байсан нь тодохой биз. Тухайн үед Богд ууланд өвөл нь их хүйтэрч байсан учир даарч, өлдсөн амьтад нөмөр бараадан ийн нийслэл рүү орж ирдэг байсан нь тэр биз. Тэр үед орж ирж байсан буга, согоо, бор гөрөөс амьдрах аргагүй болоод л хүнээс ийн аврал нэхэн орж ирдэг байж дээ.

Image result for Цоохор ирвэс айлын гэрҮүнтэй адил хүн болоод байгаль цаг уурын нөлөөллөөр устаж, үгүй болж байгаа Их алтайн уулын эзэн аварга муур хүнээс аврал эрэн суурин газар бараадаад амь тайвсан нь энэ буюу. Барагтай л өндөр уулын оройгоос буудаггүй ирвэс хэмээх энэ амьтан дураар тэнэх нутаг нь хүн, малын эзэмшилд орсон учир тал газар луу бууж, өөр нэгэн өндөр алтай руу явах замдаа дайруулжээ. Оршин буй газар нутагт нь ан гөрөө ховордож, овлигогүй хүмүүсийн балгаар амьдрах аргагүй болоод байгаа бодит жишээ юм аа.

Image result for Цоохор ирвэс айлын гэрМөн хэдэн жилийн өмнө Ховд аймгийн Дарви суманд нэгэн малчины гэр дээр цоохор ирвэс цагираглан хэвтэж байсныг холбогдох албаны хүмүүс ирж, эзэмшил нутаг руу нь буцаасан билээ.

Related image

Image result for Цоохор ирвэс айлын гэрНэн ховор цоохор ирвэс Төв Азийн 12 улсад байдаг бөгөөд Монгол оронд 500-1000 буюу дэлхийн ирвэсийн нийт популяцийн 20 хувь нь байдаг аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *