Чикаго Буллс баг хамгаалагч Дуэйн Уэйдын гэрээг худалдан авч, чөлөөт тоглогч болгох талаар яриа гараад байсан. Энэ яриа бодит байдал болох нь бараг л тодорхой болжээ. Ямар багууд авахыг хүсч буй талаарх мэдээллүүд гарч эхлээд байна. 3 удаа лигийн аварга цол хүртэж байсан Майами Хит баг нь түүнийг эргүүлэн авахаар оролдож эхэллээ. Түүний хуучин багийн анд Удонис Хаслем багтаа эргэн ирж, карьерынхаа үлдсэн хугацааг Майамид өнгөрүүлээч хэмээн ятгаж байгаа аж. Харин бас нэгэн мэдээллээр Лос Анжелесын 2 баг түүнийг мөн сонирхож байгаа гэдгийг дурьджээ. Блэйк Гриффинтэй Клипперс, залуу бүрэлдэхүүнтэй Лос Анжелес Лэйкерс багууд түүнтэй холбогдоод байна.
Түүний очих хамгийн өндөр магадлалтай баг нь Кливленд Кавальерс болоод байгаа юм. Хуучин багийн анд ЛеБрон Жэймстэй нэгдэж, аваргын төлөөх дахин нэг дайралтыг хийх өндөр магадлалтай байна.