Categories
мэдээ нийгэм

Баталгаатай гүүр, гарамаар гарахыг анхааруулав

Баталгаатай гүүр, гарамаар гарахыг анхааруулавЗуны амралт, аялал зугаалгын цаг дуусч, хичээл сургуулийн бэлтгэл ажил эхэлж байгаатай холбогдуулан хөдөө, орон нутгаас нийслэл хотыг зорих иргэд болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөн эрс нэмэгдэж байна.

Түүнчлэн ихэнх нутгаар усархаг бороо үргэлжлэн орж гол, мөрөн, нуурын усны түвшин нэмэгдсэн байгаа тул иргэд, жолооч нар баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж аюулгүй байдлаа хангах, гэнэтийн үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжилж аюулгүй байдлаа хангахыг сэрэмжлүүлж байна.

Мөн бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, голын усанд орох /тогтоол ус/, сэлэх, голын эрэг дагуу удаан хугацаагаар байрлахгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *