Categories
мэдээ соёл-урлаг

“Бид эх орондоо хайртай” рок, поп оддын хамтарсан тоглолт болно

“Бид эх орондоо хайртай” рок, поп оддын хамтарсан тоглолт болноОнцгой байдлын албаны гамшигтай тэмцэх чадавхийг сайжруулах, шаардлагатай техник, тоног төхөөрөмжөөр хангахад Монголын ард түмэн сэтгэлийн хандивын аянг санаачилж, иргэд, ААНБ-ууд эд материалын болон мөнгөн хандивыг ОБЕГ-т хандивласаар байгаа билээ.

“Олны олон таван цэн” гэсэн зүйр үг бий. Мөн “Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусал” ч гэсэн үг байдаг.

“Хурд” хамтлагийн санаачлагаар Онцгой байдлын албанд туслахаар Монголын рок, поп нэгдэж “Бид эх орондоо хайртай” оддын хамтарсан тоглолтыг зохион байгуулах гэж байна.

“Бид эх орондоо хайртай” тоглолт ирэх ёсдүгээр сарын 02-ны 18:00 цагаас Төв цэнгэлдэхэд болох юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *