Categories
мэдээ спорт

Ш.Алтанбагана дэлхийн цагдаагийн олимпийн рекордыг эвдлээ

Ш.Алтанбагана “Цагдаагийн олимп”-ийн наадмын рекорд амжилтыг эвдлээ“Дэлхийн цагдаагийн олимп”-ийн наадамд монголын баг тамирчид амжилттай өрсөлдсөөр байна. Хүчний гурван төрөлт буюу паурлифтингийн шигшээ багийн тамирчдаас дэлхийд чансаагаараа хоёрдугаарт эрэмбэлэгдэж буй Шаравдоржийн Алтанбагана ээлжит түрүүгээ дахин авлаа.

Тэрбээр өөрийн жиндээ 212.5 кг шахаж, 270 кг газраас татаж, нийлбэр өргөлтөөр 482.5 кг-ийг өргөж цагдаагийн Олимпийн гурван шинэ рекорд тогтоосон юм. Ингэснээр тэрбээр тус тэмцээний хоёр дахь алтан медалиа аваад байна. Өмнө нь Ш. Алтанбагана хэвтээ шахалтын төрөлд 200 кг-ыг шахаж түрүүлсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *