Эрдэнэт хотод өсвөр насны хоёр охин есөн давхар орон сууцны дээвэр дээрээс үсэрсэн харамсалтай хэрэг өчигдөр гарсан. Ингээд охидод яаралтай эмчилгээ хийхээр өчигдөр Улаанбаатар хотоос Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч нарын баг Эрдэнэт хотод очиж ажилласан аж. Харамсалтай нь охидын нэг нь өчигдөр 17:00 цагийн орчимд нас баржээ. Одоогоор нөгөө охины бие тун тааруу тархи, нуруу нугасны хүнд гэмтэлтэй байгаа гэнэ. Биеийн байдлаас нь шалтгаалан хот руу тээвэрлэн гэмтлийн эмнэлэгт авч ирэх эсэхээ шийдвэрлэхээр ажиллаж байгаа тухай Эрүүл Мэндийн Яамнаас мэдээлэв.
Б.УРАН