Даншиг наадам эхэллээ. Даншиг наадамтай холбогдуулж, жил бүрийн Жахар цамын хурлын үеэр Өндөр гэгээний гаргасан Их хүрээ дэг ёсны тарнийн зан үйлээр 108 цан цохих зэрэг хөгжмийн хөг эгшгээр адислаж, Дамдин Чойжоо сахиусны хот балгад, тахил, Ядам бурхан, Номын сахиусны цамын баг хувцас адислагааг үйлддэг уламжлалтай. Энэхүү хурал өнөөдөр Гандантэгчинлэн хийдэд эхлээд байна.
Энэ хурлын үеэр анхдугаар Жавзандамба хутагт Өндөр гэгээний 15 төрлийн үеийн “Пунцог гүсүм”залбирлыг уншиж, манзны дээж өргөхдөө “Ранс ласар” хэмээх тахилыг олноор яруу сайхан ая дангаар уншдаг байна.
Хүрээ цамын хурлын уншлага, бүрээ бишгүүр тэргүүтэй хөгжимчид, бясалгагчид, цам цамнаачдад Гандантэгчинлэн хийдийн 120 гаруй лам хуврага оролцож байгаа аж.
Улмаар 13:00 цагаас Хүчит бөхийн барилдааны нэгийн даваа Төв цэнгэлдэх хүрээлэн,бөхийн талбайд эхэлнэ. Өнөө жилийн Даншиг наадмын хүчит бөхийн барилдааны зүүн талын тэргүүн магнайд Архангай аймгийн Булган сумын харьяат улсан арслан, даншгийн арслан Р.Пүрэвдагва магнайлж, баруун талыг Завхан аймгийн Их-Уул сумын харьяат улсын гарьд, даншгийн заан Б.Гончигдамба магнайлан барилдах болно.