Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимд, С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгт гэм буруутай болох нь тогтоогдож, хоёр шатны шүүхээс ялын дээд хэмжээ сонсоод буй шүүгдэгч Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх шүүх хурал эхэллээ.
Шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 03 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 171 дүгээр магадлалтай, шүүгдэгч Б.Содномдаржаа, түүний өмгөөлөгч Л.Мөнхтөр, шүүгдэгч Ц.Амгаланбаатар, түүний өмгөөлөгч Д.Дашдорж, шүүгдэгч Т.Чимгээ, түүний өмгөөлөгч С.Оюунцэцэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Оюуны өмгөөлөгч Л.Энхсайхан нарын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэх юм.
Яг одоо шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч Т.Чимгээгийн өмгөөлөгч С.Оюунчимэг, шүүгдэгч Т.Содномдаржаагийн өмгөөлөгч Л.Мөнхтөр нарын шүүх хурлыг нээлттэй явуулах хүсэлт гаргасны дагуу шүүх хуралдааныг нээлттэй явуулах эсэхийг хэлэлцэж байна.