Categories
мэдээ нийгэм

Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Золжаргалын бие муу байна гэв

Image result for Соёлын гавьяат зүтгэлтэн Гомбын Золжаргал

Монголын үндэсний олон нийтийн радио телевиз (МҮОНРТ)-ийн редактор, Соёлын гавьяат зүтгэлтэн Гомбын Золжаргалын бие тун тааруу байгаа гэв. Хэд хоногийн өмнө тэрбээр тархины цус харвалт гэсэн оноштойгоор эмнэлэгт хэвтсэн байна. Наадмын өдрүүдэд урлаг уран сайхны нэвтрүүлгээ хөтлөөд инээж суусан тэрбээр юуны учир ийн гэнэт цус харвасан нь тодорхойгүй байгаа ажээ.

МҮОНТ-д сэтгүүлчээс эхлээд редакторын албыг олон жил хашиж, тус байгууллагаар нүүр бардам овоглодог цөөхөн уран бүтээлчийн нэг нь Г.Золжаргал. Тэрбээр 1983 онд хуучнаар ЗХУ-ын Эрхүү хотын Улсын их сургуулийн сэтгүүлчийн факултетыг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. Сэтгүүлч Г.Золжаргал нь мөн МҮОНТ-д орчуулагч редактораар ажиллаж 30 гаруй уран сайхны киног Орос, Герман хэлнээс орчуулж, “Кино дэлгэц”, “Тойрон аялал” нэвтрүүлгийн 20 гаруй дугаар бэлтгэсэн байна. 1987 онд Монгол телевизийн Программ төлөвлөлтийн хэлтсийн дарга, 1989 онд Спорт эрүүл мэндийн хэлтсийн даргаар тус тус ажиллаж 120 гаруй сурвалжлага тэмдэглэл бэлтгэжээ. 1990 онд телевизийн уран бүтээлийн ГАЛ нэгдэл байгуулагдахад сурвалжлагчаар ажиллаж 40 гаруй сурвалжлага нийтлэл бэлтгэн Монголын сэтгүүлчдийн холбооны шилдэг уран бүтээлийн шагналыг хүртсэн байна. Мөн Япон орноор болон Герман орон цуврал сурвалжлагыг бэлтгэн 90 оны шилдэг сэтгүүлчийн шагнал хүртэж байв. Сэтгүүлч Г.Золжаргал 1992 оноос уран бүтээлийн Үдшийн хэмнэл студи байгуулан 2000 он хүртэл тасралтгүй ажиллахдаа залуучуудад зориулан 650 гаруй нэвтрүүлэг сурвалжлага бэлтгэжээ. Энэ хугацаанд хөдөөгийн залуус цуврал сурвалжлага, “Ярилцах цаг” ток шоу, “Би чадна” энтертаймент хөтөлбөрүүд бэлтгэж байлаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *