Categories
мэдээ соёл-урлаг

Б.Баттулга “Авьяаслаг Америкчууд”-аас хасагдлаа

Б.Баттулга “Авьяаслаг Америкчууд”-аас хасагдлаа зурган илэрцүүд“Авьяаслаг Америкчууд” шоу нэвтрүүлгийн энэ жилийн дугаарт “Авьяалсаг Монголчууд” шоуны оролцогч Б.Шижирбатаас гадна Б.Баттулга гэх дахин нэг монгол залуу оролцож буй талаар өмнө нь мэдээлсэн.

Тэрбээр тэмцээний хоёрдугаар шатанд урт модны хоёр үзүүрт гал асаан, түүнийгээ толгой дээгүүрээ эргүүлэх байдлаар циркийн үзүүлбэр үзүүлж, тайзан дээр шүүгчдийг модны хоёр үзүүрт суулган эргүүлсэн нь үзэгчдэд ихэд таалагдаж, шүүгчид түүнд өндөр үнэлгээ өгсөн. Гэсэн ч тэрбээр тэмцээнээ өндөрлүүлжээ. Энэ талаар Б.Баттулга “Aвъяаслаг Aмерикчууд” шоу нэвтрүүлэгт амжилттай оролцож хоёр дугаар шатнаас нэвтрүүлгээ өндөрлүүлж байна. Миний хувьд энэ нэвтрүүлгээс маш их зүйлийг сурч туршлага хуримтлуулсан гайхалтай аялал байлаа. Цаашдын уран бүтээлдээ илүү хичээж ажиллах болно. Олон нийтийн сүлжээнд намайг дэмжиж урам зориг өгсөн бүх хүмүүстээ чин сэтгэлээсээ талархснаа илэрхийлье” хэмээжээ.

“Авьяаслаг Америкчууд” шоуны энэ жилийн дугаарт Монголоос дөрвөн хүн оролцсон.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *