Өнгөрсөн хоногийн байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд иргэд, байгууллагаас цагдаагийн байгууллагад хандаж, нийт 1780 мэдээлэл, дуудлага өгчээ. Эдгээрээс гэмт хэргийн 77, зөрчлийн 1430, согтуугийн 417, зам тээврийн ослын 273, мэдээллээс гэмт хэргийн шинжтэй 45-н үйлдэл бүртгэгдсэн байна.
Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэрэг багагүй илэрчээ. Мөн хулгайн болон бусдын биед хүнд хөнгөн гэмтэл учруулсан хэрэг ч цөөнгүй бүртгэгдсэн байна. Тухайлбал, “Хархорин худалдааны төв”-ийн орчимд сэжиг бүхий иргэнийг цагдаагийн алба хаагчид саатуулан нар шалгахад 20 настай Г гэгч залуу байжээ. Тэрбээр “Toyota Vitz” автомашины баруун хойд хаалганы салхины шилийг хагалж эд зүйл хулгайлсан нэгэн байсан байна.
Мөн “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн түрээсийн газраас унадаг дугуйгаа хулгайд алдлаа” гэсэн мэдээллийг шалгахад түрээсээр унуулдаг “Green Bike” унадаг дугуйг Дорнод аймгийн харъят Ө /эр.44.н/ гэгч хулгайлсан байжээ.