Categories
мэдээ спорт

Өсвөрийн тамирчид ААШТ-д бүтэн багаараа оролцоно

Өсвөрийн тамирчид ААШТ-д бүтэн багаараа оролцоно

Чөлөөт бөхийн 2017 оны өсвөр үеийн Азийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 20-23-нд Тайландын нийслэл Бангкокт болно. Хөвгүүдийн 19, охидын 16 дахь удаагийн тэмцээнд оролцох Монголын баг тамирчдын нэрс тодроод байна.

  • Хөвгүүдийн 42 кг-ын жинд М.Мөнхтөгөлдөр (Налайх, Голомт) , 46 кг-д П.Мөнх-Эрдэнэ (Баянхонгор), 50 кг-д Н.Наранхүү (Дархан-Уул), 54 кг-д Б.Буянтогтох (БТСДуС), 58 кг-д О.Сүлдхүү (Дархан-Уул), 63 кг-д Э.Бямбадорж (Баянхонгор), 69 кг-д Б.Сундуйжадамба (Өвөрхангай), 76 кг-д Т.Бөхчулуун (Багануур, Хөх Эрчис) хөх, 85 кг-д Э.Батмагнай (Баянхонгор), 100 кг-д Б.Энх-Оргил (Дархан-Уул),
  • Охидын 38 кг-д Г.Оюундарь, 40 кг-д Б.Хонгорзул (хоёул Архангай), 43 кг-д Б.Энхзул (Чингэлтэй дүүрэг), 46 кг-д Т.Цээням (Баянхонгор), 49 кг-д Д.Отгонжаргал (Сэлэнгэ), 52 кг-д Б.Хонгорзул, 56 кг-д Ө.Пүрэвсүрэн (хоёул Баянхонгор), 60 кг-д Н.Анударь (Чингэлтэй дүүрэг), 65 кг-д Т.Мянганбаяр (Говийн бөх), 70 кг-д Ц.Хулан (Сэлэнгэ) гэсэн хөвгүүд, охид бүтэн багаараа оролцоно.

Дасгалжуулагчаар Ё.Батдархан, Ж.Баярхүү (Хасу-Мегастарс), С.Мөнхдуулдах (Баянхонгор), шүүгчээр олон улсын гуравдугаар зэргийн шүүгч Х.Чойжилжав нар ажиллана.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *