Олон хоног үргэлжилсэн амралтын өдрүүд болон ээлжийн амралтаараа иргэд орон нутгийг зорих нь элбэг. Энэ үед таны аяллын бэлтгэлдээ зайлшгүй багтаах зүйл бол яах аргагүй анхны тусламжийн цүнх. Цүнхэнд та дараах эм болон эмийн бус зүйлсийг заавал авч яваарай.
ЭМИЙН БЭЛДМЭЛ:
Аспирин, парацетамол, диклоденк зэрэг халуун бууруулах, өвчин намдаах эмүүд
Гэдэсний эм
Шархны тос
Гидрокортизон зэрэг арьсанд түрхдэг тоснууд
Сайртаж холцруутсан, хагарсан арьсанд түрхэх вазелин, глицерин
Ханиад томууны эм
Хамар битүүрэхэд дусаадаг юм уу түрхдэг эм
Харшлын эм
Гуурсан хоолой тэлэх эмийн бэлдмэл /уух, аэрозоль/
Шингэн сэлбэх давсны уусмал /хросол/
Бөөлжилт, дотор муухай оргилтыг намдаах эм
ЭМИЙН БУС ЗҮЙЛС:
Шархны төрөл бүрийн боолт
Лент болон бусад наалт
Ариутгалын уусмал /спирт, иод, тамедин/
Гар ариутгагч уусмал
Гурвалжин алчуур /36”х60”х36”/
Самбай, хөвөн
Жижиг хайч, чимхүүр
Халууны шил
Жин тавих зүйл
Тунгийн халбага
Гар чийдэн
Шүдэнз болон лаа
Нэг удаагийн бээлий
Бусад шаардлагатай зүйлс
Анхан шатны тусламжийн заавар зэрэг болно.
Анхны тусламжийн цүнхийг гарт ойр байрлуулах бөгөөд хагарч гэмтэхээргүй сав баглаа боодол бүхий эм, эмийн бус зүйлсийг сонгоорой.