Үндэсний их баяр наадмын амралт энэ сарын 10-нд эхэлсэн билээ. Тодруулбал, 10-ны даваа гарагийн ажлын өдрийг 2017 оны 07 дугаар сарын 16-ны ням гарагийн амралтын өдөрт шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл 2017 оны 07 дугаар сарын 16-ны ням гарагт нэгдэх өдрийн ажлыг нөхөж хийх тул албан ёсны ажлын өдөр байгаа. Энэ өдөр төрийн болон бусад бүх албан байгууллагууд ажиллана. Засгийн газар энэхүү шийдвэрийн дагуу энэ сарын 16-нд буюу ирэх бүтэнсайн өдөр ажил орно.