Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр шагналын хур буулгаж, төрийн дээд одон медаль хүртсэн хүмүүстээ шагналыг нь гардуулж өглөө.
Энэ үеэр хэвлэл мэдээллийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан эрхмүүдийг шагнасан юм. Монгол Улсын өдөр тутмын төв хэвлэл “Өдрийн сонин”-ы улстөр, гадаад мэдээллийн албаны дарга Энхцагийн Энэрэл “Алтан гадас” одонгоор энгэрээ мялаалгалаа. Тэрбээр улстөрчидтэй даацтай ярилцлагууд хийж, нийгмийн тулгамдсан асуудлуудаар олныг шуугиулсан нийтлэл бичихийн зэрэгцээ жендерийн асуудлаар бичдэг цөөн сэтгүүлчийн нэг билээ.
Анх сурагчийн формтойгоо сэтгүүлч болохоор тухайн үеийн “Ардын эрх” сонинд ирж байсан бол өдгөө 23 жил энэхүү салбарт тасралтгүй, үр бүтээлтэй ажиллаж, Монголын өдөр тутмын топ хэвлэл “Өдрийн сонин”-ны тулах багануудын нэг болжээ.
Н.ГАНАА