Цөмийн зэвсгийг хуулиар хорих олон улсын гэрээг НҮБ-аас баталжээ. Дэлхийн 120 орны төлөөлөгчид өнгөрсөн 3 дугаар сараас хойш Нью Йорк хот дахь НҮБ-нд цуглан Цөмийн зэвсгийг хуулиар хориглох, уг хуулийн дагуу заавал биелүүлэх гэрээг хэлэлцэж байсан юм.
Уг гэрээг батлахыг 122 орон дэмжсэн бол НАТО-гийн гишүүн орнуудаас оролцсон ганц улс болох Нидерланд эсэргүүцсэн санал өгсөн байна.
Цөмийн хоригийн тухай гэрээнд гарын үсэг зурах ажил 9 дүгээр сараас эхлэх бөгөөд нийт 50 орон зөвшөөрсөн гарын үсгээ зурснаас хойш 90 хоногийн дараа хүчин төгөлдөр болох аж.НАТО-гийн холбооны ихэнх улсууд, АНУ, ОХУ, Япон болон цөмийн эрх мэдэлтнүүд уг хэлэлцээрт оролцоогүй юм. Эдгээр улсууд цөмийн хоригийн гэрээг батлах хэлэлцээрт оролцоогүй шалтгаанаа “ Уг гэрээ практик дээр тодорхой шийдэлд хүргэж чадахгүй” хэмээн үзэж байна хэмээн тайлбарлажээ.