Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын
ойн баярын өдрийг тохиолдуулан Монгол-Орос, Монгол-Хятадын улсын хилийн
боомтууд дараахь хуваарийн дагуу амарна. Монгол-Оросын хилийн боомт
Монгол Улс, ОХУ-ын Хилийн бүрэн эрхт төлөөлөгчдийн уулзалтаар
тохиролцсоны дагуу:
- Цагааннуур-Ташанта боомт долдугаар сарын 11-15-нд
- Тэс-Шар суурь боомт долдугаар сарын 11-13–нд
- Ханх-Монд боомт долдугаар сарын 10-13-нд
- Ульхан-Дээд ульхан боомт долдугаар сарын 10-13-нд
- Боршоо-Хандгайт боомт долдугаар сарын 10-13-нд
- Арцсуурь-Цагаантолгой боомт долдугаар сарын 10-13-нд тус тус амарна.
Харин олон улсын авто замын
Алтанбулаг-Хиагт, Эрээнцав-Соловьевск, төмөр замын Сүхбаатар-Наушки,
Эрээнцав-Соловьевск боомтууд хуваарийн дагуу ажиллах юм байна.
Алтанбулаг-Хиагт, Эрээнцав-Соловьевск, төмөр замын Сүхбаатар-Наушки,
Эрээнцав-Соловьевск боомтууд хуваарийн дагуу ажиллах юм байна.
Монгол-Хятадын хилийн боомтууд (Монгол,
Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай хоёр улсын Засгийн
газар хоорондын 2004 оны хэлэлцээрийн хүрээнд) долдугаар сарын 11-15-нд
амарна. Олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчино
гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.