Categories
мэдээ нийгэм

Ихэнх санал хураах хэсгийн хороод очергүй байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалт өнөөдөр болж байна. Өнөө өглөөний 11.30 цагийн үед Сонгинохйархан дүүргийн 25 дугаар хороо, Зүүн салааны санал хураах нэгдүгээр байранд очиж, санал хэр байгааг ажиглалаа. Ирц маш тааруухан байна гэж хэсгийн хорооны ажилчид тайлбарлаж байна. Учир нь биднийг очиход санал авах байрны гадаа хоёроос, гурван хүний л очертой байлаа. Санал өгч байсан иргэн Б.Анхтуяагаас зарим зүйлийг тодруулахад “Өмнөх санал хураалтаар би энэ хэсэг дээр 12.00 цагийн үед ирж санал өгч байхад маш их оертой байсан нэг дор 60-70 хүн дугаарлаж байсан байх. Их халуун өдөр байсныг ч хэлэх үү, хэцүү санагдаж байсан. Гэтэл өнөөдөр хүмүүс санал өгч байгаа юм уу. Санал өгөх хүн байгаа юм болов уу гэмээр л байна” гэлээ. Харин 23-дугаар сургууль дээрх санал авах хороонд ирц бараг хангалттай байна. Ер нь ихэнх санал авах байрууд очер, дугаар байна гэж санал өгсөн иргэд ярьж байна.

Хэрэв ирц хүрэхгүй бол тухайн хэсэгт нөхөн санал хураалт явагдана. Тиймээс иргэдийг саналаа идэвхтэй өгөхийг холбогдох байгууллагуудаас анхаарууулж байна.

Н.ГАН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *