Categories
мэдээ нийгэм

Хятадын археологчид аварга том биетэй хүмүүсийн шарил олсоор байна

Хятадын археологичид Шандун мужийн нутаг дэвсгэрт 5000 орчим жилийн өмнө амьдарч байсан “аварга том биетэй” хүмүүсийн шарилыг олн байна. Эдгээр хүмүүс тухайн үедээ аварга том биетэй буюу 1,9 м-ээс дээш өндөр нуруутай байжээ. Уг шарилын ясыг нь шинжилж үзэхэд тэд том бие бялдартай байсан нь хүнс хоол элбэг байсантай холбоотой байх хэмээн Шандуны их сургуулийн дэргэдэх Түүх соёл судлалын төвийн захирал Фан Хуэй сэтгүүлчдэд ярилаа.

Уг олдворуудыг өнгөрсөн жилээс эхлэн Шандун мужийн Жинин хотын орчимд хийж буй малтлагын явцад илрүүлсэн бөгөөд эрдэмтэд одоогийн байдлаар 100 гаруй барилгын балгас туурь, 200 гаруй булш, 20 орчим өргөлийн хонхор байгааг илрүүлээд байгаа юм. Судлаачдын үзэж байгаагаар, газар дороос гаргаж ирсэн эдгээр шарилууд нь шинэ чулуун зэвсгийн үеийн Луншаны соёл иргэншлийн үед Хуанхэ мөрний сав газраар нутагладаг байсан хүмүүсийнх гэх таамаглал байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *