Categories
мэдээ нийгэм

Зургадугаар сарын 1-нд зарим газраар бороо орж, салхи түр зуур секундэд 16-18 метр хүрч, үдээс хойш сэрүүснэ

6-р сарын 1-нд төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 2-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, 3,4-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Салхи 1-нд зарим газраар түр зуур секундэд 16-18 метр, 2-нд говийн аймгуудын нутгаар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. 1-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар бага зэрэг сэрүүсч, Дархадын хотгор, Хүрэн бэлчир орчим болон Алтай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна гэж Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *