Categories
мэдээ улс-төр

С.Ганбаатар: Бид ард түмнийхээ дэмжлэгт найдаж байна

Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчид МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар хандивын данс нээсэн талаар мэдээлэл хийлээ. Тэд ард түмний төлөөлөл болсон олон нийтийн сайн дурын хөдөлгөөнийг цаашид дэмжиж ажиллана гэдгээ хурлын үеэр илэрхийлж байлаа.

Нэр дэвшигч С.Ганбаатар: Бид олигархи, оффшор данстай уул уурхайн үндэстэн дамнасан корпорацуудаас хэзээ ч мөнгө авахгүй. Харин ард түмнийхээ дэмжлэгт найдаж хүн болгон мянга мянган төгрөг бололцооныхоо хэрээр хандивлаачээ хэмээн өнөөдөр хандивын дансаа зарлаж байна. Дээд тал нь 10 тэрбум гэж зааж өгсөн байгаа. Бид ард иргэдийнхээ төлөөлөл болж байна. Тэгж явж ирсэн. Өчигдрөөс эхлээд хар пи ар нь эхэлсэн байна лээ. Жинхэнэ монгол хар пи ар. Хуурай гүжирт хариугүй гэж монгол үг байдаг. Очиж очиж Рио-Тинтогоос мөнгө авах тухай ярьж байна. Бидний давуу талаар оролдож байна. Тиймээс шударгаар өрсөлдье. Н.Энхбаяр дарга байхдаа 51 хувийг төрд авъя гэж ярьж байсан. Бүр цаашлаад 100 хувь уул уурхайн баялагтаа эзэн сууя гэсэн байр суурьтай байсан. Миний хувьд олон жил Оюутолгойн гэрээний талаар ярьж ирсэн. Энэ байр суурин дээрээ хэвээрээ байгаа. Тиймээс би Оюутолгойн гэрээг засаж ард түмэндээ ашигтай болгоно гэсэн байр сууриндаа хэвээрээ байгаа. Таван толгой дээр ч мөн адил. Ард иргэд ингэж байж ядуурлаасаа сална. Тэгэхээр хандив нэг оффшор компаниас хараат байх ёсгүй. Хандиваа ард түмнээсээ бага багаар авнаа гэдэг нь ард түмэн засаглалын эрхээ эдэлнэ гэсэн үг. Маргаашаас эхлээд Нарантуул зах, байгууллагуудаар явж хандиваа цуглуулах болноо.

Дэлгэрэнгүйг доорх бичлэгээс үзнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *