Categories
мэдээ нийгэм

Машины үнийг импортлогчид хиймлээр өсгөөгүй гэв

Приус машин импортлогчдын холбоо, Тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоо хамтран өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ. Тэд мэдээллийнхээ эхэнд “Энэ сарын 22-нд Сүхбаатарын талбай дээр Prius автомашин шатаасан хэрэгт бид холбоогүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна” гэв. Дараа нь эко машин хилээр оруулж ирэхэд ногдуулах татварыг нэмсэнтэй холбоотойгоор үүсээд байгаа асуудалд тайлбар хийлээ.

Эко автомашин импортлогчдын холбооны удирдах зөвлөлийн гишүүн Б.Ганзориг хэлэхдээ: Манай холбоо бүх асуудалд мэргэжлийн зүгээс хандаж байгаа. Засгийн газарт ч хэд хэдэн удаа албан бичиг өгсөн. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагууд, Улаанбаатар төмөр зам, Гаалийн ерөнхий газар бидний нөхцөл байдлыг ойлгож байгаа. Ийм учраас гаалийн хяналтын талбайд машинуудыг чингэлгээс нь буулгаж, зуучлагч байгууллагуудын түрээсээс чөлөөлсөн. Эдгээр байгууллагуудад талархлаа илэрхийлэх нь зүйтэй байх. Мөн манай холбооны зүгээс ямар нэгэн байдлаар улс төржүүлэхгүй. Бид засгаас гарах шийдвэрийг нааштай байна гэж итгээд хүлээлтийн байдалтай байгаа” гэв.

Тээвэр зуучлагчдын нэгдсэн холбооны захирал Б.Ганзори: Үнийн хөөрөгдлийн талаар янз бүрийн яриа яригдаад байна. Өнөөдрийн байдлаар шинэ хууль мөрдөгдөөд эхэлчихсэн болохоор яах ч аргагүй эко автомашин нэмэгдсэн өртгөөр борлогдож байгаа. Хэрвээ төр засгаас бидний шийдвэрийг харгалзан үзэж автомашинд хуучин байсан татварыг ногдуулсан тохиолдолд приус автомашинууд тавдугаар сарын 1-нээс өмнө ямар үнэтэй байсан тухайн үнээрээ борлогдоно. Түүнээс автомашины үнийг импортлогчид хиймлээр өсгөөгүй. Нэг 1-1.2 сая төгрөгийн татвар төлдөг байсан автомашин 3.5 сая төгрөгийн гаалийн татвар төлж байгаа. Ийм учраас приус автомашины үнэ хоёроос гурван сая төгрөгөөр нэмэгдсэн. Япон улсаас тавдугаар сарын 01-нээс хойш орж ирсэн онцгой албан татвар өндөр төлөхөөр он залуу приус машинуудыг чингэлгээ суллаад ГЕГ-ын талбайд хураасан. Төр засаг нааштай хариу өгвөл хуучин татвараа төлөөд авахад иргэд хохирохгүй” гэлээ.

Б.УЯНГА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *