Өндөр настай ээжийгээ байрныхаа тагтан дээр хөөн гаргаж, улмаар хараан зүхэж байсан бичлэг цахим ертөнцөд тархаад олны дургүйцлийг хүргээд байгаа билээ.
Уг бичлэг дээр гарч байгаа Н хэргийг үйлдэх үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн байсан бөгөөд 80 орчим настай эхийгээ “Үхэхгүй, яагаад амьдраад байгаа юм бэ. Аав үхчхээд байхад та яагаад амьд байгаа юм. Үхээд өгөөч” зэргээр харааж, юм шидэж буй бичлэг дээр хэрэг үүсгэжээ.
Дээрх эмэгтэйг цагдаа нар саатуулан. Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж эхэлсэн байна. Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн шүүхээс зөрчил гаргагч 56 настай эмэгтэй Н-г 7 хоног баривчлах шийдвэр гаргажээ. Түүнийг өчигдөр 23:00 цагийн үед баривчилсан байна.
Харин охиндоо зодуулж, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн эмээг бусад хүүхдүүдэд нь хүлээлгэсэн өгсөн байна.
Б.УЯНГА