Categories
мэдээ нийгэм

Сэтгүүлч та хүүхдээс ярилцлага авахдаа юуг анхаарах вэ?

Бүх төрлийн ярилцлага, дүрс бичлэг, фото зураг авахдаа тухайн хүүхдээс болон түүний асран хамгаалагчаас зөвшөөрөл авах ёстой.

-Тухайн хүүхэд болон түүний асран хамгаалагчид ярилцлагын зорилго, түүнийг юунд ашиглах гэж байгаагаа тайлбарлаж өг.

-Ярилцлага авах хүүхдийг сонгохдоо түүний нас, хүйс, яс үндэс, шашин шүтлэг, гарал үүсэл, боловсолын түвшин, бие бялдрын хөгжил зэргээр нь бүү ялгаварла.

-Хүүхдээс хаана, ямар орчинд ярилцлага авч байгаагаа анхаар. Ярилцлага авах үед байх сэтгүүлч, зурагчдын тоог хязгаарла. Хүүхдэд тухтай, хэний ч дарамт шахалтад орохгүй, чөлөөтэй ярих боломж нөхцлийг бүрдүүл.

-Кино, видео, радиогийн ярилцлага зэрэгт хүүхдийн цаан сонсогдож, харагдах орчин тухайн хүүхдийн амьдрал, асуудлыг хэрхэн илэрхийлж болохыг сайтар бодож үз. Хүүхдийн амьдарч буй гэр орон, орон нутаг, орчин тойрныг санаандгүй харуулснаар хүүхэд аюулд орж болзошгүйг анхаар.

-Хүүхдэд хэзээ ч битгий муухай ханд. Тухайн хүүхдийг шүүмжилсэн, буруушаасан, эсвэл үндэснийх нь ёс, жаягт үл нийцсэн асуулт асуух үйлдэл хийхээс зайлсхий. Хүүхдийг аюулд оруулах, бусдад гутаан доромжлогдох эрсдэлд бүү оруул. Хүүхдийн өмнөх зовлон, шаналалыг бүү сэдрээ.

-Зохиомол ярилцлага бүү хий. Тухайн хүүхдээр өөрт нь огт хамаагүй зүйл хэлүүлэх, үйлдэл хийлгэх ёсгүй хэмээн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас зөвлөжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *