Categories
мэдээ улс-төр

УИХ-ын 29 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар яг одоо Монгол Улсын 2017 оны төсвийн тодотголыг дагаж гарсан УИХ-ын 29 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэж байна.

Эл асуудлаар УИХ дахь Ардчилсан намын бүлэг завсарлага хүссэн ч хуралдаан даргалагч УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж 30 минутын завсарлага өгсөн юм.

Завсарлагын хугацаа дууссанаар тогтоолын төслийг хэлэлцэж эхлээд байна.

Хэрвээ энэхүү тогтоолын төсөлд тодорхой өөрчлөлт оруулахгүй бол Монгол Улсын Засгийн газар Олон улсын валютын сантай тохирсон санхүүгийн өргөтгөсөн хөтөлбөр хэрэгжих боломжгүй болох юм. Иймээс УИХ дахь МАН-ын бүлэг эл асуудлыг хэлэлцээд, хөтөлбөрт тодорхой өөрчлөлт оруулах шаардлагатай хэмээн үзсэн.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Хэдхэн хоногийн өмнө УИХ-ын 29 дүгээр тогтоолыг баталчихаад өнөөдөр өөрчилнө гэдэг нь төрийн бодлого хэр урт удаан настай вэ гэдгийг харуулж байна. Том ухралт юм. “Оюутолгой” компани 2 тэрбум ам.долларын борлуулалт хийчихээд 5-6 ам.долларыг татварт төлж байна. Оюутолгойн гэрээ байгуулаад 8 жил болж байна. Өдөр тутам орж ирнэ гэсэн 2-3 сая ам. доллар хаачив. Гадны хөрөнгө оруулагчид хямрал дээр яагаад орж ирэхгүй байгаа юм.

Цаашдаа хөрөнгө оруулалтаар дамжуулж өдөрт 2-3 сая ам.доллар орж ирнэ гэж ярьж байсан хүмүүсийг нэртэй устай нь зарлана. УИХ-ын 2020 оны сонгуулиар сонгогчид хариуцлага тооцог. Гэтэл өнөөдөр дахиад энэ тогтоолыг өөрчилчихвөл гадаадын хөрөнгө оруулалт орж ирнэ гэж ярьж эхэлж байна. Гадныхантай нийлж гадаадын хөрөнгө оруулагч гэдэг гоё юмаар хулхидаж болохгүй.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: Гутамшигтай шийдвэр гаргах гэж байна. Эдийн засгийн туйлын хүнд нөхцөлд орсон тул ийм шийдвэр гаргах гэж байна. Яагаад ийм шийдвэр гаргах болов гэдгийг дор бүрнээ тунгаагаарай. Төсвийн орлого нь давж биелэдэг байсан улс орон гаднаас зээл тусламж авахгүй болбол дампуурах болсон шалтгаан юу вэ. Энэ бол өнгөрсөн дөрвөн жилд бодлогын алдаа гаргасантай холбоотой.

Өнгөрсөн жилүүдэд эрх барьсан Ардчилсан нам дүгнэлт хийх ёстой. Бодлогын алдааны үр дүнд гутамшигт байдалд орж байна. Хатуу болзлыг бид биелүүлж байна. Энийг эсэргүүцэх боломж алга. Ийм хүнд нөхцөлд Монголын оруулсан байна. Сангийн сайд бодит байдлыг ил тод хэл, ойлгуул. Ийм нөхцөлд улс орныг оруулсан улс төрийн намын ялгааг ойлгоосой гэж ард түмнээсээ хандан хүсэх байна. Үндэстний хувьд өнөөдөр гутамшигтай байдалд орж байна, гэсэн ч давж гарах шаардлага байна” гэлээ.

Хэлэлцүүлэг үргэлжилж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *