Засгийн газраас ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдах асуудлын хүрээнд 2017 оны төсөвт тодотгол хийсэн. Үүний дагуу Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орсонтой холбогдуулан гаалийн байгууллага ийнхүү ажиллаж байгаа юм байна. Тодруулбал, Онцгой албан татварын тухай хуульд энэ сарын 14-ний өдөр орсон нэмэлт өөрчлөлттэй холбогдуулан Гаалийн ерөнхий газрын холбогдох нэгжүүд, Улаанбаатар хот дахь Гаалийн газар, Замын Үүд болон Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрууд тус тус 2017 оны дөрөвдүгээр сарын 29-ны бямбад 08:30 – 21:00 цаг хүртэл, 30-ны нямд 08:30 – 00:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллаж байна.
Тус өдрүүдэд дээрх хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд зөвхөн тамхи, автомашинд ногдуулах онцгой албан татварын бүрдүүлэлт хийгдэнэ. Энэ үеэр Гаалийн лавлах 1800-1281 утаснаас иргэдэд мэдээлэл, зөвлөгөө өгч ажиллана.