Categories
мэдээ нийгэм

29-р тусгай сургуулийн захирал Б.Батсайхан ажлаа хүлээлгэн өгчээ

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 29 дүгээр тусгай дунд сургуулийн захирал Б.Батсайхан ажлаа өгчээ. Тэрээр Нийслэлийн Засаг даргын ажлаас халах шийдвэрийг хүлээж авахгүй гэж өнөө өглөө эсэргүүцэж байсан боловч үд дундад тус сургуулийн дохионы хэлний багш Н.Сарантуяад ажлаа хүлээлгэн өгсөн байна.

Тус сургууль дээр сурагчид өөрсдийн эрх ашиг зөрчигдөж багш нар нь дохионы хэлээ мэддэггүй хэмээн хэсэг хүүхдүүд жагсаал хийснээр асуудал дэгдсэн юм. Дараа нь хэрэг улам лавшран охидод бэлгийн дарамт учруулдаг гэсэн баримт, нотолгоотой мэдээллүүд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдаж эхэлсэн. Үүнтэй зэрэгцээд захирлынх нь “Эд нар бэлэг өгөх гэдгийг бэлгийн дарамт гэж ойлгоод байгаа юм” гэсэн үг олны эгдүүцлийг хүргэж орхисон юм. Асуудлыг судалж, нягтлах ёстой сургуулийн захирал нь хошигнол болгож байгаа нь нийслэлийн уридлагуудаас банга хүртэхэд хүргэсэн билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *