Categories
мэдээ нийгэм

Маргаашнаас шилжилт хөдөлгөөнийг зогсооно

шилжилт хөдөлгөөн зурган илэрцүүд

Ерөнхийлөгчийн сонгууль ирэх зургаадугаар сарын 26-ны өдөр болох гэж байгаатай холбогдуулан хуулийн дагуу шилжилт хөдөлгөөнийг маргаашнаас эхлэн зогсооно.

Тодруулбал, зургаадугаар сарын 27-ны өдрийг дуустал буюу 60 хоногийн хугацаанд улсын хэмжээнд иргэдийн засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг зогсоох аж.

Сонгуулийн бэлтгэл ажлыг хангах зорилгоор Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас дээрх шийдвэрийг гаргажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *