Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын нээлттэй өдөрлөг маргааш буюу 4 дүгээр сарын 27-нд зохион байгуулагдана. Нийслэлийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын газар, Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газар, Нийслэлийн нийгмийн халамжийн газрууд хамтран төрийн үйлчилгээг үзүүлэхээс гадна иргэдэд хууль тогтоомжийн талаар зөвлөгөө мэдээлэл өгч ажиллана.
Нийгмийн даатгалын хууль тогтоомжийг сурталчилан таниулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын сайн дурын даатгалд хамруулах, хөнгөлттэй эмийн жороор үйлчилнэ.
Мөн Нийслэлийн иргэдэд нээлттэй ажлын байрны мэдээллийг хүргэж, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг нэг дороос үзүүлэх, ажил хайгч иргэд тохирох ажлын байрандаа бүртгүүлж түр болон байнгын ажлын байраар хангагдах боломж нөхцөлийг бүрдүүлэх юм.
Эрүүл мэнд болон нийгмийн даатгалын үйлчилгээний талаар төвийн зургаан дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсүүд мэдээлэл өгөхөөс гадна эрүүл мэнд, сайн дурын даатгалын шимтгэлээ төлөх болон дэвтрийн баталгаажуулалтаа хийлгэх боломжтой.
Түүнчлэн тэтгэвэр тогтоолт, олголтын талаар зөвлөгөө мэдээлэл авахыг хүсвэл нээлттэй өдөрлөгт оролцоорой. Өдөрлөг 11-16 цагийн хооронд болно гэж Нийслэлийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын газраас мэдээллээ.
One reply on “Эрүүл мэнд, нийгмийн даатгалын үйлчилгээг Cүхбаатарын талбай дээр авах боломжтой”
Арматура диаметром 32 мм, изготовленная из стали марки А500С, является одним из самых востребованных видов металлопроката в строительстве. Она применяется при возведении фундаментов, армировании стен и перемычек. https://armatura32.ru