Хан-Уул дүүргийн XIII хорооны V дугаар хэсэгт байрлах “Бага-Асгат” ХХК-ийн борцны үйлдвэрт хяналт шалгалт хийж, улсын байцаагчийн актаар үйл ажиллагааг нь зогсоолоо гэж Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ. Тус үйлдвэрт мал эмнэлэг, эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчид хамтран хяналт шалгалт хийхэд зориулалтын бус байранд ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангахгүй нөхцөлд үйл ажиллагаа явуулж байжээ. Энэ нь Монгол Улсын Хүнсний тухай хуулийн 10.1.2 , Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 6.5 дах заалтыг тус тус зөрчиж байсан тул улсын байцаагчийн актаар үйл ажиллагааг нь зогсоох арга хэмжээ авсан байна.