Categories
мэдээ улс-төр

Оффшор бүс дэх хөрөнгийг эргүүлэн татна

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Тус хуулийн төсөлд хөрөнгө орлогоо мэдүүлдэг төрийн албан тушаалтнууд болон түүний хамаарал бүхий этгээдүүд оффшор бүсэд данстай байх, мөнгө байршуулах, улмаар компани байгуулж хөрөнгө оруулалт хийхийг хориглож буй юм. ОУВС, Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага зэрэг байгууллагуудаас жил бүр мөнгө угаах, хууль бусаар олсон хөрөнгөө нуух боломжийг бүрдүүлсэн улс орнуудын жагсаалтыг гаргадаг. 2015 онд Сингапур, Хонгконг зэрэг 42 орныг нэрлэсэн байна. Засгийн газар өөрсдийн болон олон улсын байгууллагын судалгаанд тулгуурлан оффшор бүсийг тогтоохоор хуулийн төсөлд тусгасан байна. Мөн төрийн албанд орохоор нэр дэвшигч нь оффшор бүсэд данстай бол түүнийгээ зургаан сарын дотор эгүүлэн татахаар тусгажээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүн Ц.Нямдорж:Энэ хуулийг болно, бүтнэ гээд өмнөх Хуульзүйн сайд нь батлуулсан. Гэтэл дараагийнх нь болохоо байлаа, өөрчилье оруулж ирээд дэмлэг авсангүй. Хэрвээ болохгүй бол хуучин хуулиа мөрд л дөө. Муур хулгана болж тоглохоо боль” хэмээлээ.

Ийнхүү байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулах болов.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *