Categories
мэдээ нийгэм

Архангай аймагт бороо оржээ

Жаргалант сум

Архангай аймгийн Жаргалант, Өндөр-Улаан суманд өчигдөр буюу 4-р сарын 4-ны өдөр хаврын анхны бороо бага хэмжээтэй оржээ. Харин бусад нутаг болох Тариат, Эрдэнэмандал, Хайрхан, Цэцэрлэг зэрэг сумдад цас бороо холилдож орсныг аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний албанаас мэдээлж байна.

Урд шөнө буюу 4-р сарын 4-нөөс 5-нд шилжих шөнө аймгийн нийт нутгаар 0-10 см цас орж, цасан бүрхүүл тогтсон байна. Хамгийн их орсон газар нь аймгийн төвийн сум Эрдэнэбулган суманд 10 см цас оржээ.

Харин Хангай, Цахир сумдад ямар ч хур тунадас ороогүй байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *