Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-д нийтлэлч Д.Мөнгөндалайгийн “Эрх баригчид идүүрээ томсгож, ард түмэн аягаа багасгах уу” нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

Даваа гаригийн шинэхэн дугаарынхаа эхний нүүрэнд уламжлал ёсоор “Танайд өнжье” булангаа онцлон хэвлэлээ. Энэ удаад Шавийн Арвай генералынд өнжсөн юм.

Улс төрийн хоёрдугаар нүүрнээс УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржийн баасан гаригт хийсэн мэдээллийн талаар унших боломжтой. Тэрээр С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн тухай санал бодлоо ярьж, сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болж байдаг алдарт гуравдугаар нүүрэнд нийтлэлч Д.Мөнгөндалайгийн “Эрх баригчид идүүрээ томсгож, ард түмэн аягаа багасгах уу” нийтлэл хэвлэгдэн гарлаа.

Саяхан Завхан аймгийн Идэр сумын иргэн ажлаасаа халагдсанаас болж өөрийгөө шатаан амиа алдсан билээ. Энэ тухай нийтлэлийг Баримт, үйл явдлын долдугаар нүүрнээс уншаарай.

Сүүлийн үед манай монголчуудын дунд цус ойртолт газар авч аюулын харанга дэлдэх болсон. Энэ аюулаас урьдчилан сэргийлэх хамгийн чухал арга бол ургийн бичиг хөтлөх явдал байдаг. Тэгвэл ургийн бичиг хөтлөх программыг зохион бүтээжээ. Энэ тухай 12 дугаар нүүрнээс уншиж мэдээрэй.

Дэлхийн шилдэг 10 спортын тоонд зүй ёсоор багтдаг гэх “Формула-1” уралдааны талаар анхны мэдэгдэхүүнтэй болохыг хүсвэл Дэлхийн спортын 19 дүгээр нүүрнээс уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *