Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Хармайн багт оришх Хар бяран гэдэг газар өчигдөр (2017.04.01) 10:42 цагт газар хөдөлжээ. Магнитут нь 4.1 байсан тухай Одон орон геофизикийн хүрээлэнгээс Онцгой байдлын ерөнхий газарт мэдээлсэн байна.
Тус газар аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Цагааннуур сумын Засгийн даргын Тамгын газрын даргаас энэ талаар тодруулахад “Иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй, хохирол байхгүй” хэмээн мэдээлжээ.