ШШГЕГ-ын харьяа 411 дүгээр ангийн хүмүүжигч хүүхдүүд уран зураг, уран баримлын үзэсгэлэн гаргажээ.
Тус үзэсгэлэнд хорих ангид хүмүүжиж буй долоон хүмүүжигчийн уран бүтээл дэлгэгдсэн бөгөөд хүмүүжигч нарын эцэг эхчүүд ирж хүүхдүүдийн бүтээлийг үзэж сонирхож байгаа юм байна. Хүүхдүүд өмнө нь зураг зурж, гипс, баримлаар уран бүтээл хийж байгаагүй ч уйгагүй суралцсаны дүнд үзэсгэлэн гаргах хэмжээнд хүрлээ хэмээн 411-р хорих ангийн удирдлагууд онцолжээ.
Түүнчлэн хүмүүжигч хүүхдүүдийг уран зураг, дүрслэх урлагийн сургалтаар дамжуулан аливаа зүйлийн учрыг олох, няхуур нямбай хандаж сургах, чөлөөт цагийг нь зөв боловсон өнгөрүүлэх зэрэг эерэг талтай ажээ.