Categories
мэдээ нийгэм

Монголын САА1 зээлжих зэрэглэлийг хэвээр үлдээв

moodyӨнгөрсөн хоёрдугаар сарын 15-наас Олон улсын үнэлгээний “Moody’s” агентлаг Монгол Улсын урт хугацааны зээлжих зэрэглэлийг CAA1 зэрэглэлийг бууруулах эсэх тухай үнэлгээгээ эхэлж, хэвээр хадгалахаар шийдвэрлэсэн байна. Энэ удаагийн шийдвэрийг “Олон Улсын Валютын Сангийн удирдах зөвлөл Монгол Улсыг хөтөлбөрт хамруулах асуудлыг хэлэлцэн, баталж, хөтөлбөрийг дагаж Монголд орж ирэх олон талт санхүүгийн байгууллагуудын санхүүжилт орж ирнэ” гэх хүлээлт дээр үндэслэн гаргасан гэдгээ онцолжээ.

Хөгжлийн банкны бондын эргэн төлөлтийг Засгийн газрын бондоор солих замаар гүйцэтгэсэн нь системийн хэмжээнд тулгараад байсан хөрвөх чадварын эрсдэлийг богино хугацаанд бууруулсан гэж үзэж байна. Гэвч төсвийн алдагдал хүлээгдэж байсан хэмжээнээс өндөр байгаа нь дараагийн 12-18 сарын хугацаанд төлбөр түргэн гүйцэтгэх чадварт сөргөөр нөлөөлж болзошгүйг анхааруулсан байна. Мөн эдийн засгийн дунд болон урт хугацааны төлөв сайжрахад уул уурхайн үйл ажиллагаа эрчимжиж, гадаадын шууд хөрөнгө оруулалт өсөх зайлшгүй шаардлагатайг онцолжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *