Гурван аймагт ой хээрийн түймэр гарсан талаар Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн шуурхай удирдлагын газраас мэдээлж байна.
- Төв аймгийн Жаргалант сумын Өгөөмөр багийн Хөндлөнгийн-Эх гэдэг газарт ойн түймэр гарсан тухай дуудлага гуравдугаар сарын 30-нд 15:40 цагт иржээ. Дуудлагын дагуу онцгойинхон тус сумын 20 иргэн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, оройн 20:00 цагт түймрийг цурманд оруулсан байна.
- Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Гавшгай багийн Хагархай толгой гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлага гуравдугаар сарын 31-нд 12:15 цагт ирж, тус аймгийн Онцгой байдлын газрын 10 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр, орон нутгийн 4 иргэн, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж өдрийн 14:25 цагт унтраажээ.
- Төв аймгийн Баянцогт сумын Даргиат багийн Бугант толгой нэртэй газар ойн түймэр гарсан тухай дуудлага өчигдөр 14:39 цагт хүлээн авч орон нутгийн 10 иргэн, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж оройн 19:29 цагт цурамд оруулсан байна.
- Булган аймгийн Сэлэнгэ сумын Тариахтай багийн Рашаан гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг өчигдөр 16:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр, орон нутгийн 17 иргэн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байгаа ажээ.
- Хаврын улирал эхэлж хуурайшилт ихэссэн учраас иргэдийг анхаарал болгоомжтой зорчихыг анхааруулж байна.