“Март-8” баяраар бүх нийтээрээ амардаг уламжлалтай. Тэгвэл энэ жил эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах энэхүү өдөр лхагва гаригт тохиож байна.
1992 онд батлагдсан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулиар гуравдугаар сарын 8-н буюу “Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр”-ийг тохиолдуулан бүх нийтээр амардаг уламжлал тогтсон билээ.
Харин дэлхийн хүн төрөлхтний хувьд 1910 оноос хойш эмэгтэйчүүдийн өдрийг тэмдэглэх болсон байна. Данийн нийслэлд Копенгагенд болсон хурлаар энэ өдрийг “Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр” хэмээн тунхаглан зарласан ажээ.