Categories
мэдээ нийгэм

Цас хайлсны улмаас айлууд шар усны үерт өртжээ

uyer

Цаг агаар дулаарч, цас их хайлсны улмаас сар шинийн баярын өдрүүдэд шар усны үерт автлаа гэсэн хэд хэдэн дуудлага ОБЕГ-т иржээ. Дуудлагын дагуу онцгой байдлын алба хаагчид шуурхай ажиллаж, айл өрхийн аюулгүй байдлыг хангасан байна.

Тухайлбал, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Баянхан багийн 11 дүгээр гудамжаар шар усны үер бууж аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид, орон нутгийн иргэд болон “Урсгал ус” ХХК-ийн ажилчид хамтран ажиллаж дулааны худгаас 40 тонн ус соруулж, 15 м газар шороон далан байгуулжээ.

Мөн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Эрчим багийн 52, 58, 59 дүгээр гудамжуудад энэ сарын 01-ний өдөр уулын цас хайлж шар усны үер бууж 13 айл үерт автсан тухай дуудлагаар Онцгой байдлын газрын албан хаагчид орон нутгийн иргэд хамтран ажиллаж, үерт автсан 13 айлын хашаанд 100 метр суваг шуудуу татан усны урсгалыг өөрчлөн аюулгүй болгосон байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *