Сар шинийн баярын өдрийн өмнө болон баяраар амарсан томоохон зах, худалдааны төвүүд өнөөдрөөс тогтсон цагийн хуваарийн дагуу ажиллаж эхэлнэ. “Дүнжингарав”, Хархорин”, “Бөмбөгөр” зэрэг захуудыг үүнд нэрлэж болно.
Харин “Нарантуул” олон улсын худалдааны төв гуравдугаар сарын 9-нийг хүртэл урт хугацаагаар ажиллахгүй юм байна.