Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр нэгдүгээр эгнээгээр зорчиж болно

нэгдүгээр эгнээгээр зорчиж болно зурган илэрцүүд

Сар шинийн баярын
өдрүүд буюу шинийн 1, 2-ны өдөр автомашинууд нэгдүгээр эгнээгээр зорчих
боломжтой гэдгийг Замын цагдаагийн албанаас мэдээллэж байна. Өөрөөр хэлбэл
Энхтайваны өргөн чөлөө буюу баруун талаас Геологийн төв лабораториас
Офицеруудын ордон хүртэл төв замын нэгдүгээр эгнээгээр зорчих ажээ. Энхтайваны
өргөн чөлөө: Төв шуудангийн урд талаас төв гудамжийг даган баруун тийш Авто
тээврийг бүртгэх 22-ын товчоо хүртэл, зүүн тийш Баянзүрхийн авто тээврийг
бүртгэх товчоо хүртэл замыг хэлнэ. Сар шинийн баяр тохиож буй эдгээр өдрүүдэд
Замын цагдаагийн албанаас замын хөдөлгөөний нөхцөл байдлын талаар мэдээллийг
тогтмол хүргэх юм байна. Та цаг агаарын нөхцөл байдал, замын хөдөлгөөний
ачааллын мэдээлэл, сэрэмжлүүлгийг Авто радио 96.3-аар 15-20 минут тутамд мөн
traffic.police.gov.mn, Замын цагдаагийн алба фэйсбүүк хаягаар тогтмол авах
боломжтой ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *