Categories
мэдээ улс-төр

Өнөөдөр С.Эрдэнэ албан ёсоор тамгаа гардана

АН-ын VII Их хурал өнөөдөр 11.30 цагт “Улаанбаатар палас”-д болно. АН-ынхан VII их хурлаар намынхаа үндсэн дүрмийг хэлэлцэх юм. Тус намын Үндэсний зөвлөлдөх хорооны ээлжит бус 50 дугаар хурал өнгөрсөн баасан гаригт болж, VII их хурлын дарга, тэргүүлэгчид болон тооллогын комисс, мандатын комиссоор ажиллах хүмүүсийг томилсон юм.

Энэ удаагийн Их хуралд нийслэл, орон нутгийн 3000 төлөөлөгч оролцож байгаа бөгөөд Ардчилсан намын нийт гишүүдээс сонгогдсон шинэ дарга С.Эрдэнэ албан ёсоор тамгаа гардан авна.
Үүний дараа 13:00 цагаас АН-ын дарга С.Эрдэнэ, АН-ын дарга асан З.Энхболд нар хамтарсан хэвлэлийн бага хурал хийх юм.

АН-ын ҮЗХ-ны бүрэлдэхүүнийг намын их хурлын дараа дахин шинээр томилох юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *