Categories
мэдээ нийгэм

Х Богд сэнтийдээ залраагүй гэв

Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам Монголд хийсэн ес дэх удаагийн номын айлчлалаараа Х Богд мэндэлсэн гэдгийг онцолж байсан. Далай лам IX Богдын дараагийн дүрийг тодруулах нь миний гарцаагүй үүрэг. IX Богд Жавзундамбын дараагийн дүр Монголд мэндэлсэн шинж, тэмдэг илэрсэн. Гэхдээ хүүхэд балчир байгаа учраас одоохондоо нийтэд зарлах шаардлагагүй болов уу гэж бодож байна. Гурав, дөрөв, таван нас хүрэхэд нь бодолцох хэрэгтэй. Жаахан хүүхдийг сэнтийд залах хэцүү. Том болоод ном эрдэмд гэгээрч, олонд тусыг хүргэх учиртайгэж хэвлэлийн бага хурал хийх үеэрээ мэдэгдсэн юм.

Тэгвэл зарим хэвлэлээр Х Богдыг сэнтийд нь залсан тухай мэдээлэл гараад байгаа билээ. Бурхны шашинтны төв Гандантэгчинлэн хийдээс энэ талаар тайлбар хийж, IX Богд Жавзундамба хутагтын хойд дүрийг тодруулах нь тодорхойгүй байна” гэв. Энэ талаарх мэдээллийг Төв Гандантэгчинлэн хийдээс удахгүй тайлбарлаж, мэдээлэл хийнэ гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *