Иракийн нийслэл Багдад хотоос холгүй байрлах Садр хотноо террорист халдлага болж, 35 хүн амиа алдсан талаар “CNN” агентлаг мэдээллээ.
Шийтийн шашинтнуудын голлон амьдардаг дүүрэгт их хэмжээний тэсрэх бөмбөг ачсан автомашиныг дэлбэлжээ. Мөн уг халдлагаас хэдхэн минутын дараа орон нутгийн Аль-Кинди эмнэлэгийн авто зогсоол дээр машин дэлбэрч, гурван хүн амиа алдсан байна.
Энэхүү цуврал халдлагыг Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл үйлдсэн тухайгаа мэдэгдэж Шийтийн шашинтнууд амиа алдсаар байх болно” гэж мэдэгджээ. Тус бүлэглэл өнгөрсөн амралтын өдөр Багдад хотноо террорист халдлага үйлдэж, 28 хүнийг хөнөөсөн билээ.
Террористууд шийтийн шашинтнуудын сүмийн гадна халдлага үйлдсэн юм.