Энэтхэгийн чөлөөт бөхийн “Pro Wrestling League season” лигийн тэмцээн ирэх нэгдүгээр сарын 2-19-ний хооронд болох билээ. Харин энэхүү лигт барилдах гадаадын бөхчүүдийн цалингийн цэсийг гаргажээ. Иймд Дели хотын багийн нэрийн өмнөөс барилдах Э.Бэхбаяр 23530 ам.долларын цалин авах юм байна. Мөн тус лигийн тэмцээнд уригдсан Риогийн олимпийн аварга Гүржийн В.Хинчегашвили 70, дэлхийн аварга ОХУ-ын Магомед Курбаналиев 69 мянган ам.доллар авахаар болжээ. Тэгвэл эмэгтэй тамирчдаас хамгийн өндөр цалинг Азарбайжаны Мариа Стадник авах бөгөөд тэрбээр 69117 ам.долларыг авах юм байна.
2017 оны нэгдүгээр сарын 2-19-ний хооронд болох “Pro Wrestling League season II” тэмцээнд 18 баг оролцох аж. Баг бүр эрэгтэй 57, 65, 74, 97, 125 кг, эмэгтэй 48, 53, 58, 69 кг-ын жингийн нийт есөн бөхийн бүрэлдэхүүнтэй байна. Халз барилдаан бүрт эрэгтэй, эмэгтэй тус бүр хоёр легионер бөх барилдуулж болох дүрэмтэй гэнэ.